Удирдахуйн ухааны сургууль · Магистрын хөтөлбөр

“Төрийн бодлого”

Суралцах хугацаа: 1.5 хичээлийн жил

Төрийн бодлогын асуудлыг институцийн орчин, оролцогч талууд, нотолгоонд суурилан шинжилж, бодлогын оновчтой хувилбар боловсруулах чадвартай, төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөөг системтэй үнэлж, шийдвэр гаргагчдад аналитик зөвлөмж боловсруулах чадвартай, төрийн бодлогын залгамж чанар, институцийн ой санамжийг хадгалах, улс төрийн хувьсамтгай орчинд аналитик тогтвортой байдлыг хангах компетенцийг мета танин мэдэхүйн түвшинд эзэмшүүлдэг.

Хөтөлбөрийн агуулга

Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага, Удирдлагын академийн төрийн бодлогын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн (PLO) дагуу суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг сонгон судалж, төрийн бодлогын тодорхойлолт, хэрэгжилт, үр нөлөөний үнэлгээ болон бодлогын залгамж чанар, институцийн ой санамжийг хадгалах тулгамдсан асуудлын хүрээнд судалгааны ажил гүйцэтгэж, магистрын зэрэг хамгаална.

Суурь болон мэргэшүүлэх хичээлүүд
Төрийн захиргаа ба эрх зүй Засаглал ба засгийн газар Улс төр ба захиргаа Төрийн бодлого Төрийн эдийн засаг Судалгааны арга зүй

Элсэлтийн шаардлага

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 3.2-с доошгүй
Суралцах хэлбэр

Гараг — 7 хоногийн ажлын аль нэг гарагт танхимаар хичээллэнэ (зөвхөн гарагийн хөтөлбөр).

Бүртгэл хаагдсан
  • Улаанбаатар – 17012, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Удирдлагын академийн гудамж, Удирдлагын академийн хичээлийн төв байр

  • +976 7013-2152

  • naoginfo@naog.gov.mn