Удирдахуйн ухааны сургууль · Докторын хөтөлбөр
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-аас хэрэгжүүлж буй бодлогод нийцүүлэн төрийн албан хаагчдад төрийн захиргаа, төрийн удирдлагын шинжлэх ухааны мэдлэгийн чадамж, хувь хүний мэргэжлийн чадамж, нийгмийн харилцааны чадамж, инновацийн чадамжийг эзэмшүүлэх зорилготой.
Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага, Удирдлагын академийн төрийн удирдлагын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн (PLO) дагуу суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг сонгон судалж, төрийн захиргаа, нутгийн удирдлага, төрийн албаны хүний нөөцийн асуудлууд болон төрийн бодлогын тулгамдсан асуудлын хүрээнд судалгааны ажил гүйцэтгэж, докторын зэрэг хамгаална.
Үндсэн хугацаа 3 жил байна. Танхимын сургалт 3 удаагийн цугларалтаас бүрдэнэ. Эхний хичээлийн жилд 2 удаа /хавар, намар/, хоёр дахь хичээлийн жилд 1 удаа тус бүр 1 сарын хугацаатай танхимд хичээллэнэ. Докторант 3 дахь хичээлийн жилд докторын зэрэг горилох судалгааны ажлаа боловсруулж хамгаална.
2026 оны 08 дугаар сарын 24-өөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Удирдлагын академийн элсэлтийн бүртгэлийн цахим системээр бүртгэнэ.
Элсэлтийн шалгаруулалт нь суралцах мэргэжил болон судалгааны чиглэлээр бичсэн судалгааны асуудлын товч ярилцлага, монгол хэлний шалгалтаас бүрдэнэ. Элсэлтийн шалгаруулалт 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагт эхэлнэ.
Улаанбаатар - 17012, Хан-Уул дүүрэг,
Удирдлагын академийн гудамж
Удирдлагын академийн хичээлийн төв байр
Удирдахуйн ухааны сургууль
Утас: 70132152, 70132272
Улаанбаатар – 17012, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Удирдлагын академийн гудамж, Удирдлагын академийн хичээлийн төв байр
+976 7013-2152
naoginfo@naog.gov.mn