Удирдахуйн ухааны сургууль · Магистрын хөтөлбөр

“Төрийн удирдлага”

Суралцах хугацаа: 1.5 хичээлийн жил ACQUIN · БМИҮЗ — олон улсад 6 жилээр магадлан итгэмжлэгдсэн /041306/

Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээлэл зэрэг)-ын ахлах, удирдах албан тушаалд шаардлагатай менежментийн шинжлэх ухааны онолын мэдлэг, нийгмийн олон талт харилцааг удирдан манлайлах ур чадвар болон хувь хүний мэргэжлийн цогц чадамжийг журамласан болон мета танин мэдэхүйн түвшинд эзэмшүүлдэг.

Хөтөлбөрийн агуулга

Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага, Удирдлагын академийн төрийн удирдлагын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн (PLO) дагуу суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг сонгон судалж, улсын салбарын шинэчлэл, байгууллагын менежмент, өөрчлөлтийн стратеги, удирдлага, гүйцэтгэлийн удирдлага болон хүний нөөцийн удирдлагын тулгамдсан асуудлын хүрээнд судалгааны ажил гүйцэтгэж, магистрын зэрэг хамгаална.

Суурь болон мэргэшүүлэх хичээлүүд
Улсын салбарын менежмент Монгол Улсын төрийн бодлого Нийгмийн салбарын бодлого, удирдлага Төрийн үйлчилгээ Улсын салбарын эрсдэлийн удирдлага

Элсэлтийн шаардлага

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 2.7-с доошгүй
Суралцах хэлбэр

Гараг — 7 хоногийн ажлын аль нэг гарагт танхимаар хичээллэнэ (зөвхөн гарагийн хөтөлбөр).

Бүртгэл хаагдсан
  • Улаанбаатар – 17012, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Удирдлагын академийн гудамж, Удирдлагын академийн хичээлийн төв байр

  • +976 7013-2152

  • naoginfo@naog.gov.mn